Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

Түүхэн товчоо

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь анх Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын оролцогч талууд болох даатгагч, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор /тус бүр 5 хүн/ төлөөлсөн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Зөвлөлийн дарга гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилдог.

Зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл нь анх 1993 онд Засгийн газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2001 оноос НДҮЗ-ийн дэргэдэх ЭМДСЗ болон өөрчлөгдсөн байна.

 

НДҮЗ-ИЙН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

-     1994-1996 Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав

-     1996-1997 Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд Л.Зориг

-     1997 Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны нийгмийн хамгааллын газрын дарга Б.Баясгалан

-     1997-2000 Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбаа

-     2000 ЭМНХ-ын Яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Зангад

-     2000-2008 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Чинзориг

-     2009-2012 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү

-     2012 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр

-     2012-2016 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

-     2016.07 сараас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Сэтгэгдэл