Эрхэм зорилго

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын тэгш оролцоотойгоор нийгмийн даатгалын эрх зүйн орчин, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгож, төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хүн амын насжилт, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, тэтгэвэр, тэтгэмж авагчдын тооны байдал зэрэг нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлтэй уялдуулан тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчилж, олон давхаргат тогтолцоог бий болгох, хүн амыг нийгмийн даатгалд бүрэн хамруулах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, иргэдийнхээ нийгмийн баталгааг хангана.