Олон нийтийн хяналтын зөвлөл

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлтэй байна”, мөн зүйлийн 13.7-д “Олон нийтийн хяналтын зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороо, даатгуулагчийн төлөөлөл бүхий 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг зөвлөлийн дүрмийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан. 


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 10 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон.


ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД 

 

1. Цогоогийн Дашдондог - Хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороог төлөөлсөн гишүүн, зөвлөлийн дарга

2. Зандангийн Ядмаа - Хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороог төлөөлсөн гишүүн

3. Шагайхүүгийн Хонгорзул - Төрийн байгууллагыг төлөөлсөн гишүүн

4. Батхүүгийн Мөнхханд - Төрийн байгууллагыг төлөөлсөн гишүүн

5. Гандангийн Ганчимэг - Төрийн бус байгууллагыг төлөөлсөн гишүүн

6. Содовын Ариунаа - Даатгуулагчийг төлөөлсөн гишүүн

7. Пүрэвийн Баянсан - Даатгуулагчийг төлөөлсөн гишүүн