НДҮЗ-ИЙН ДЭРГЭДЭХ МЭРГЭЖЛИЙН ХОРОО, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ НЬ МОНГОЛБАНКТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-02-11

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр НДҮЗ-ийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд үзүүлж болох эерэг, сөрөг нөлөөллийг тооцоолж санал, зөвлөмж гаргахад Төв банкны бодлогын хүү, цаашдын төлөв, гадаад худалдааны тэнцэл, арилжааны банкнуудын дундаж хүүгийн талаар мэдээлэл солилцох зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч Б.Батмөнх, Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн ахлах эдийн засагч Г.Амартүвшин, Макро зохистой бодлогын хэлтсийн эдийн засагч Ч.Мишээл, Санхүүгийн зах зээлийн газрын Зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Ц.Ариунжаргал, Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн эдийн засагч Ш.Наранцэцэг, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын Банкны бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч Э.Гонгор, Банкны бодлогын хэлтсийн хянан шалгагч М.Анужин, Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн ахлах эдийн засагч О.Ганчимэг, Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн хянан шалгагч Б.Азжаргал нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой байгууллага юм.    

Уулзалтаар Төв банкны бодлогын хүү, цаашдын төлөв, 2024 онд тэтгэврийн зээлийн өсөлт, бууралт урд онуудаас ямар өөрчлөлттэй байсан, тэтгэврийн зээлийн хүүгийн бодлого, Арилжааны банкнуудын хүүгийн зохистой шалгуур үзүүлэлт, хувьцааны үнэ ханшийн өөрчлөлт, Төрөөс баримтлах мөнгөний бодлогод гадаад худалдааны тэнцэл, валютын нөөц, инфляц, 2025-2028 онуудад Төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын төсөөллийг хэлэлцэж, мэдээлэл солилцлоо. Цаашид Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл нь Монголбанктай ажил хэргийн холбоотой хамтран ажиллахаар боллоо. https://www.mongolbank.mn/