ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1981 -1991 онд Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль
  • 1991-1992 онд Монгол Улсын Их Сургууль, ШУА-ны Хууль зүйн сургалт, судалгааны Хүрээлэн
  • 1992-1997 онд Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургууль -  Улс төр-Эдийн засаг, бакалавр, Хууль зүйн бакалавр онц зэрэг (B.A.,LL.B. with Honours, NLSIU)
  • 1998 онд ИБУИНВУ-ын Оксфордын Их Сургууль - “Олон улсын хүний эрхийн хууль зүй дамжаа
  • 2002 онд Норвеги Улсын Осло хот дахь НҮБ Ардчилсан засаглалын Төв - “Төрийн захиргааны шинэтгэл” судалгааны дамжаа
  • 2003-2004 онд АНУ-ын Нью Йорк дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Виртуаль Академи -“Байгууллагын манлайлал, удирдлага” дамжаа
  • 2005-2006 онд Лондон Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургууль - Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн Хууль зүйн магистрийн онц зэрэг (LLM with Merit, SOAS/UCL
  • 2007 онд Люксембургийн Их Сургууль - “Банкны удирдлага, манлайлалын хөгжилт” хамтарсан дамжаа - Улс төрийн эдийн засаг, олон улсын хууль зүйн мэргэжилтэй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1997-1999 онд Хууль зүйн яам - Зээл тусламж, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн - Олон улсын эрх зүйд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн - Банк санхүү, гадаадын хөрөнгө оруулалт, гаалийн хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн
  • 1999-2005 онд Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр - Төрийн захиргааны шинэтгэл, авилгалын эсрэг, хүний эрх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн багц асуудлыг эрхэлсэн Засаглалын хөтөлбөрийн удирдагч - Засаглал, хүний эрхийн асуудал хариуцсан референт - Эдийн засгийн шилжилт, засаглалын асуудал хариуцсан шинжээч
  • 2005-2011 онд  Хас Банк - Гүйцэтгэх дэд захирал - Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал - Тамгын газрын захирал - Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
  • (2010/XII – 2011/VIII – ХасБанк, түүний толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ерөнхий зөвлөх бөгөөд Компанийн нарийн бичгийн дарга)
  • 2011-2012 онд Монголын эдийн засгийн форум, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар -Ерөнхий захирал (2009 оноос Санхүүжилт хандив хариуцсан зохицуулагч) - Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2012/IV – 2012/VIII: Монголын банкны холбоо - Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга (2010 оноос Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх)
  • 2013-2014 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүйн яам - Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах - Хууль зүйн сайдын зөвлөх
  • 2014-2017 онд Авлигтай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга
  • 2013 оноос: Транспарэнси интернэшнл - авлигатай тэмцэх олон улсын байгууллагын Монгол дахь салбар - Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн дарга
  • 2014– 2016: Өмнөд ба Зүүн Ази дахь Орон нутгийн засаглалын санаачилга сүлжээ  Монгол дахь үндэсний зохицуулагч, хамтран үүсгэн байгуулагч
  • 2015 оны 1 дүгээр сараас: Азийн Ардчиллын Сүлжээ бүс нутгийн иргэний нийгмийн эвсэл - Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд хамтарсан тэргүүн, Зүүн хойд Төв Ази дэд бүс нутгийн төлөөлөгч
  • 2016– 2019 онд Олон улсын Олборлох Үйлдвэрлэлийн Санаачилга иргэний нийгмийн Төлсөн Авснаа Нийтэл (www.PublishWhatYouPay.org) эвсэл - Дэлхийн зөвлөлийн гишүүн бөгөөд Еврази бүс нутгийн төлөөлөгч, Үндэсний зохицуулагч (2019 оноос)
  • 2017 оны 7 дугаар сараас  Олон улсын Нээлттэй засаг түншлэл Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ази – Номхон далайн бүс нутгийн төлөөлөгч
  • 2018 оны 5 дугаар сараас  Ази – Европын Ард түмний форум - АСЕМ - Олон улсын зохион байгуулах хорооны байнгын гишүүн
  • 2019 оны 6 дугаар сараас Тогтвортой хөгжлийн төлөөх Азийн иргэний нийгмийн түншлэл Ерөнхий зохицуулагч
  • 2019 - 2023 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр УИХ-аас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн томилогдон ажиллаж байна.

ШАГНАЛ:

  • 2005 - Хүний эрхийн Үндэсний Комиссын нэрэмжит шагнал Хүний эрх медаль
  • 2005 - Монгол Улсын Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг
  • 2006 - Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилйин ойн медаль
  • 2011 -  Хууль зүй дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэт медаль
  • 2011 - Сангийн яамны 100 жил ойн хүндэт тэмдэг медаль
  • 2013 - Монгол Улсын Хөдөлмөрийн хүндэт медаль