НДҮЗ-ийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл Санхүүгийн зохицуулах хороотой ажлын уулзалт зохион байгууллаа.

2025-02-06

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд үзүүлж болох эерэг, сөрөг нөлөөллийг тооцоолж санал, зөвлөмж гаргахад төв банкны бодлогын хүү, цаашдын төлөв, гадаад худалдааны тэнцэл, арилжааны банкнуудын дундаж хүүгийн талаар мэдээлэл солилцох зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр НДҮЗ-ийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, ахлах референт Н.Энхбаатар, мэргэжилтэн А.Амарсайхан, Даатгалын газрын ахлах референт Н.Батцэцэг, референт  Д.Энхмаа нартай хамтарсан уулзалт зохион байгуулав. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм. Уулзалтаар Засгийн газар болон Монголбанкны 2025 онд гаргах үнэт цаас түүний төрөл хугацаа, хүүгийн хэмжээ, Нийгмийн даатгалын сангуудын чөлөөт үлдэгдлийг хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулах боломж эрсдэл, үнэт цаасны ханш тогтвортой өсөж байгаа нээлттэй компаниудын зэрэглэл түвшин, хувийн тэтгэврийн сангуудад тавих хяналт, зохицуулалт хэрхэн хийгдэж байгаа, Монгол улсад бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сангуудын мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооноос 2025-2028 онуудад хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төлөвлөгөө, үнэт цаасны зах зээлд ямар хөрөнгө оруулалт хийх, ирээдүйн өв сан бусад асуудлуудыг хэлэлцэн, мэдээлэл солилцлоо.

 Монголын хөрөнгийн бирж: https://mse.mn/mn

Санхүүгийн зохицуулах хороо: https://www.frc.mn/