НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-02-24

 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хороо, Олон нийтийн зөвлөлийн гишүүд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөлттэй хийсэн уулзалтын танилцуулга, Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийн танилцуулга, Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дээд хэмжээг тогтоох тухай НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга зэрэг 3 асуудлыг хэлэлцлээ.


Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний 4 дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.

Үүний дагуу өнөөдрийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтлоо.

Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой боллоо.