Ажлын алба


АЖЛЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Үндэсний зөвлөлийн дүрмээр олгогдсон эрх, үүргийн хүрээнд холбогдох бусад хуулийг баримтлан ажиллах;
  • Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт болон нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдэд мэдээлэл өгөх;
  • Ажлын албаны үйл ажиллагааны зардлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг үнэн зөв гаргаж сар бүрийн 05-ны дотор нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
  • Олон нийтийн хяналтын зөвлөл, мэргэжлийн хороодын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөж, жил бүрийн ажлын албаны төсөвт тусгаж, олгож байх;
  • Үндэсний зөвлөлийн жилийн ажлын тайланг бэлтгэж, хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлын холбогдох  Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлж, хэлэлцүүлэх;
  • Олон нийтийн хяналтын зөвлөл, мэргэжлийн хороодын тайланг хэлэлцэн үнэлж дүгнэх, Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдэд танилцуулах;
  • Ажлын албаны үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийн төсөл, төсөөлөл, Үндэсний зөвлөлийн болон олон нийтийн хяналтын зөвлөл, мэргэжлийн хорооны гишүүнд олгох урамшууллын хэмжээг тогтоох талаар Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх.
  • Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хийх шалгалтад мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийг  оролцуулах, шаардлагатай мэдээ, тайлан, судалгаа, тооцооллыг нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулан авч нягтлан шалгаж Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох газруудад хүргүүлэх;
  • Үндэсний зөвлөлийн гишүүдийг нийгмийн даатгалын асуудлаарх тооцоо, судалгаа, мэргэжлийн зөвлөгөө болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангах;
  • Нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэд даатгуулагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг ажлын алба хүлээн авч   холбогдох арга хэмжээ авч хуулийн хугацаанд хариу өгөх;
  • Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг хууль тогтоомжид заасны дагуу боловсруулах, бэлтгэл ажлыг хангаж, холбогдох мэдээллийг Үндэсний зөвлөлийн гишүүдэд хүргүүлэх;
  • Ажлын албаны ирсэн явсан бичиг, тогтоол, шийдвэр,  бүртгэн авч архив үүсгэх;
  • Ажлын шаардлагаар байгууллага болон иргэнээс нууцад хамаарах баримт, мэдээ, мэдээллийг гаргуулан авсан бол хуулийн дагуу нууцыг хадгалах;
  • Хууль, тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;