НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
Улсын
Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хуулийн 13
дугаар зүйлийн 13.3-т “нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг
санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга
зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлтэй
байна” гэж заасан. Хуулийн энэхүү заалтын дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн
03 дүгээр тогтоолоор олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрмийг баталсан
бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын
нэгдсэн бүртгэлд 2024 оны 07 дугаар сарны 16-ны өдрийн 6903 дугаарт бүртгүүлснээр
энэ тогтоол хүчин төгөлдөр болсон.
Нийгмийн
даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар олон нийтийн
хяналтын зөвлөлийн 7 гишүүнийг томилсон.
Тэгвэл
тус олон нийтийн хяналтын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр
сарын 14-ний өдөр боллоо. Хуралдааны эхэнд НДҮЗ-ийн ажлын албаны дарга
Г.Банзрагч хяналтын зөвлөлийн гишүүдийг танилцуулж, тус зөвлөлийн ажиллах
хууль, эрх зүй, дүрэм болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Олон
нийтийн хяналтын зөвлөлийн дүрмийн дагуу хуралдаанаар олон нийтийн хяналтын зөвлөлийн даргыг томилох асуудлыг
хэлэлцэж, хөрөнгө оруулалтын
мэргэжлийн хороог төлөөлсөн гишүүн Ц.Дашдондогийг сонголоо
Ийнхүү
нийгмийн даатгалын багц хуулийн томоохон шинэчлэлийн нэг болох нийгмийн
даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл
ажиллагаанд хяналт тавих зорилготой ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа улс төрийн болон
бусад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэн,
хараат бусаар ажиллах, бодит байдалд нийцсэн хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж
гаргах зорилготой анхны олон нийтийн хяналтын зөвлөл үйл
ажиллагаагаа эхлүүллээ.