Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

2018 оны 02 сарын 02 өдөр                                                                               Төрийн ордон, Улаанбаатар хот

 

1 дүгээр зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 51, 61, 62 дугаар зүйл тус тус нэмсүгэй:

1/51 дүгээр зүйл:

“51 дүгээр зүйл.Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална.”

2/61 дүгээр зүйл:

61 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.”

3/62 дугаар зүйл:

62 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацаа 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.”

2 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 

2 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно:

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

 

Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох нас

1957 ба түүнээс өмнө

60 нас

1958

60 нас 3 сар

1959

60 нас 6 сар

1960

60 нас 9 сар

1961

61 нас

1962

61 нас 3 сар

1963

61 нас 6 сар

1964

61 нас 9 сар

1965

62 нас

1966

62 нас 3 сар

1967

62 нас 6 сар

1968

62 нас 9 сар

1969

63 нас

1970

63 нас 3 сар

1971

63 нас 6 сар

1972

63 нас 9 сар

1973

64 нас

1974

64 нас 3 сар

1975

64 нас 6 сар

1976

64 нас 9 сар

1977 ба түүнээс хойш

65 нас

 

2/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

 

Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох нас

1962 ба түүнээс өмнө

55 нас

1963

55 нас 3 сар

1964

55 нас 6 сар

1965

55 нас 9 сар

1966

56 нас

1967

56 нас 3 сар

1968

56 нас 6 сар

1969

56 нас 9 сар

1970

57 нас

1971

57 нас 3 сар

1972

57 нас 6 сар

1973

57 нас 9 сар

1974

58 нас

1975

58 нас 3 сар

1976

58 нас 6 сар

1977

58 нас 9 сар

1978

59 нас

1979

59 нас 3 сар

1980

59 нас 6 сар

1981

59 нас 9 сар

1982

60 нас

1983

60 нас 3 сар

1984

60 нас 6 сар

1985

60 нас 9 сар

1986

61 нас

1987

61 нас 3 сар

1988

61 нас 6 сар

1989

61 нас 9 сар

1990

62 нас

1991

62 нас 3 сар

1992

62 нас 6 сар

1993

62 нас 9 сар

1994

63 нас

1995

63 нас 3 сар

1996

63 нас 6 сар

1997

63 нас 9 сар

1998

64 нас

1999

64 нас 3 сар

2000

64 нас 6 сар

2001

64 нас 9 сар

2002 ба түүнээс хойш

65 нас

 

3 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                               М.ЭНХБОЛД

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Сэтгэгдэл