Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

Чиг үүрэг, үйл ажиллагаа

Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг

3.1. Үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон эрхийг эдлэнэ:

3.1.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах;

3.1.2. Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн хөрөнгийг тооцох, зарцуулах, банкинд хадгалуулах журмыг санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанкны саналыг тус тус үндэслэн батлах;

3.1.3. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зарцуулах, банкинд хадгалуулах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээ, журмыг санхүү, төсвийн, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанкны саналыг тус тус үндэслэн батлах;

3.1.4. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагаас ирүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, санал боловсруулах, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;

3.1.5. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч, хамтрагч талуудыг оролцуулсан байнгын болон түр ажиллагаатай ажлын хэсэг байгуулах, ажлын үр дүнг хэлэлцэх;

3.1.6. Эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж, удирдамж гаргах;

3.1.7. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.2. Үндэсний зөвлөл дараах үүрэг хүлээнэ:

         3.2.1. Эрүүл мэндийн даатгалын сан, даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;

3.2.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх;

3.2.3. Эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;

3.2.4. Энэ хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;

3.2.5. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар, энэ хуулийн 11.2-т заасан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох;

3.2.6. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;

3.2.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах.

3.2.8. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛ (ОРОН ТООНЫ БУС)-ИЙН ДҮРЭМ

 

                                               Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний зөвлөлийн зорилго нь Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогч, Засгийн газрын тэгш оролцоог хангах, төрийн бодлого, эрүүл мэндийн даатгалын байгууллагын алсын хараа, хэтийн зорилгыг хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэхэд засаглалын дэмжлэг үзүүлэх, сангийн орлого, зарлагын төсвийн төсөл, төсөөлөл боловсруулах, санхүүгийн тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, тусламж, үйлчилгээний жагсаалтыг батлах, нэр төрлийг тогтоох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, эрүүл мэндийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих зэрэг хуулиар тогтоосон чиг үүргийн хэрэгжилтийг хангуулахад оршино.   

1.2. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх) нь эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих дээд байгууллага мөн.

1.3. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллагыг даатгуулагчийн эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулахад стратегийн удирдлага, чиглэлээр ханган, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, Үндэсний зөвлөлийн шийдвэр болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.

1.4. Энэхүү дүрэм нь Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг, удирдамж болно.

1.5. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу тэмдэг, бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байна.

1.6. Үндэсний зөвлөл нь бие даасан төсөвтэй байна. Төсвийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар жил бүр батална.Төсөв Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20.3-д заасны дагуу зохицуулагдана.

1.7. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлын болон хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийн зарлага санхүүжилтийн нэгдүгээр гарын үсгийг Үндэсний зөвлөлийн дарга, хоёрдугаар гарын үсгийг ажпын албаны нягтлан бодогч зурна.

1.8. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж, удирдамж гаргах бөгөөд түүнийг эрүүл мэндийн даатгалын болон эрүүл мэндийн байгууллагын, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй.  

 

 

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Сэтгэгдэл