Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 27-нд хуралдлаа
2021-12-27
Хуралдаанд Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд,
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа, ХЗДХ-н сайд Х.Нямбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Даатгуулагчийг төлөөлж
НДҮЗ-ийн дэд дарга Ц.Сүхбаатар, НДҮЗ-ийн гишүүн Т.Батзул, Х.Амгаланбаатар, Ажил олгогчийг төлөөлж НДҮЗ-ийн
гишүүн Х.Ганбаатар, Э.Энхжаргал, Л.Төр-Од, НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, ХНХЯ-ны сайдын
зөвлөх Д.Энхжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар:
1. Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлын 2021 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт оруулах тухай
2. Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлын 2022 оны төсвийн нарийвчилсан хуваарь
3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2021 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг батлах тухай
4. “Өр төлбөр барагдуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах
5. Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай
6. 2022 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцооллын танилцуулга гэсэн 6 асуудал хэлэлцлээ.