Төгссөн сургууль, мэргэжил

·  1991 онд Налайх Эрдмийн оргил сургууль

·  1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт

·  2000 онд АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр

Ажилласан байдал

·  1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан

·  2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе

·  2004-2007 онд Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер

·  2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

·  2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

·  2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

·  2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

·  2020-2021 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга

·  2021-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

·  2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

·  2024.04.04-ээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.