НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2026-06-04

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хороонд ажиллах гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Орон тооны бус Мэргэжлийн хороонд орж ажиллах гишүүн дараах чиг үүргийг хариуцан ажиллана.

ü  Нийгмийн даатгалын хууль тогтоомж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт, хууль тогтоомжуудын нийцэлд аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

Орон тооны бус Мэргэжлийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлага хангасан байна.

ü  Монгол улсын иргэн байх;

ü  Хууль эрх зүй, эдийн засаг, санхүү банкны чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн;

ü  Мэргэшсэн чиглэлээрээ нийгмийн даатгал, статистик, аудит зэрэг байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх;

ü  Мэргэжлийн ёс зүй, ашиг сонирхол, нэр хүндийн хувьд мэргэжлийн хорооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

ü  Өмнө нь удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;

ü  Хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй байх /бүх төрлийн тэтгэвэр авагч хамаарахгүй/;

ü  Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

Дээрх шаардлагыг хангасан мэргэжлийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

ü  Сонгон шалгаруулалтад оролцогчийн асуулга; (nduz.gov.mn-маягт татах)

ü  Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг;

ü  Хорооны гишүүнээр ажиллах зорилго, хүсэл эрмэлзэл, хийх ажил, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн хүсэлт; 

ü  Иргэний үнэмлэхийн хуулбар; 

ü  Цээж зураг 4х3-ийн хэмжээтэй 2 хувь;

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд бичгээр болон info@nduz.gov.mn цахим хаягаар дамжуулан хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын бүрдлийг хянаж, шаардлага хангасан оролцогчдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах бөгөөд Үндэсний зөвлөл нэр дэвшигчийн сонсгол хийж, нэг нэр дэвшигчийг сонгож, мэргэжлийн хорооны гишүүнээр томилно.

Холбоо барих хаяг:

ü  Цахим шуудангийн хаяг: info@nduz.gov.mn

ü  Холбоо барих утас: 976-11-322936

 

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

АЖЛЫН АЛБА