Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ
Монгол
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026.06.17-ны
хуралдаанд улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Б.Бейсен,
Ж.Галбадрах, П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, Т.Мөнхсайхан,
Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, М.Сарнай Ж.Чинбүрэн,
Л.Энхнасан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, НДҮЗ-ийн дарга
Т.Аубакир, НДҮЗ-ийн дэд дарга Э.Энхжаргал, НДҮЗ-ийн гишүүн Б.Баяраа, Л.Төр-Од,
Х.Буянжаргал, Р.Сансармаа, НДҮЗ-ийн дэргэдэх мэргэжлийн хорооны дарга
Д.Далхжав, НДҮЗ-ийн дэргэдэх олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Ц.Дашдондог,
НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, НДЕГ-ын
СБХОГ-ын дарга Б.Алтанцэцэг, НДҮЗ-ийн ажлын албаны аудитор, шинжээч Ч.Ганхуяг
нар оролцлоо.
Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, НДҮЗ-ийн дарга Т.Аубакир НДҮЗ-ийн 2025 оны
үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлантай
холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа,
С.Зулпхар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд нийгмийн
даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, хүн амын зорилтот бүлэгт
чиглэсэн нийгмийн халамж, тэтгэмжийн аргачлал, зохицуулалтыг уян хатан болгож,
хүртээмжийг дээшлүүлэх, үр дүнг тайлагнахдаа ахиц, өсөлтийг тодорхой дурдах,
урьд өмнө гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг
зөвлөв.
