Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ, НӨЛӨӨЛЛИЙГ ҮНЭЛЖЭЭ

 

 

Монгол Улсын даатгалын зах зээлийн, тэр дундаа хүртээмжтэй даатгалын зах зээлийн зохицуулалт, түүний нөлөөллийн үнэлгээг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) өнгөрөгч наймдугаар сард явуулсан судалгаанд тулгуурлан хийснээ энэ сарын 13-ны өдөр албан ёсоор тайлагналаа.


Тус нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрт 7 улс хамрагдаж байгаагийн нэг нь манай улс юм. Хөтөлбөрөөс тусгайлан боловсруулсан аргачлалаар дээрх үнэлгээг гаргасан бөгөөд холбогдох хууль, дүрэм, журмыг судлах, тоон болон чанарын статистик үзүүлэлт цуглуулах, төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр өргөн хүрээтэй судалгааг зохион байгуулсан юм.

Үнэлгээг Монгол Улсын хүртээмжтэй даатгалын салбар дахь хувийн секторын оролцоо, албан бус оролцогчид, зохицуулалт ба хяналт шалгалтын орчин, иргэдийн санхүүгийн боловсрол, хэрэглэгчийг хамгаалах механизм гэсэн үндсэн асуудлуудын хүрээнд гаргасан бөгөөд зохицуулагч байгууллагаас хэрэгжүүлж буй хүртээмжтэй даатгалын бодлого, зохицуулалтын үр дагавар, нөлөөллийг шинжлэх, тулгарч буй бэрхшээлийг олж илрүүлэх, хүртээмжтэй даатгалын зах зээлийг цаашид хөгжүүлэх боломж, шийдлийг судлах, санал зөвлөмж өгөх зорилготой юм.

Нийгэмлэг үнэлгээний тайландаа, манай улсын хүртээмжтэй даатгалын хөгжлийн өнөөгийн төлөв, түвшин, холбогдох үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнээд, цаашид даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн даатгалын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, хувийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг тэлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн байна.

Бусад мэдээллүүд
2017 оны 11 сарын 24
1. Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцох нотлох баримт/ 2. Хөдөлмөрийн дэвтэр 3. Хэрвээ ажил хийж байгаа бол ажлаас гарсан тушаал /эх хувиараа байх ёстой/ 4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт 5. Тэтгэвэр...
2018 оны 03 сарын 13
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр /2018.03.13/ эхэллээ. Зөвлөлгөөний нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С....
2017 оны 10 сарын 18
Элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 40-65 насны даатгуулагчдыг хамруулах ажлыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны 11 дүгээр тогтоолоор 40-65 насны даатгуулагчдын элэгний В, С вирусийн илрүүлэ...
2017 оны 11 сарын 24
1. Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТ Тооцох нотлох баримт/ 2. Хөдөлмөрийн дэвтэр 3. Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах 4. Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, сургуульд суралцдаг бол сургуулийн ...
2017 оны 12 сарын 25
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2017 оны 12 дугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинж...
2017 оны 11 сарын 02
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллыг сонгон шалгаруулах журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 06 тоот тогтоолоор батлуулан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэдэд үйлчлэх суви...
2017 оны 12 сарын 07
Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг. Энэ аяны хүрээнд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай “Цагаан тууз” хөдөлгөөнийг өрнүүлдэг уламжлал т...
Сэтгэгдэл