Олон нийтийн хяналтын зөвлөлийн ээлжит цахим хурал зохион байгуулагдлаа
Орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөл 2026.09.04-ний өдрийн 15 цагт цахимаар хуралдав. Хуралдаанд нийт гишүүдийн 71,4 хувь нь оролцсон.
Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
- Ажлын албаны 2026.09.02-ны “Дүгнэлт гаргуулах тухай” 72 дугаар албан бичгээр Хяналтын зөвлөлд ирүүлсэн холбогдох мэдээлэлтэй танилцах, хяналт тавих ажлын удирдамж батлах, багийн гишүүдийг томилох;
- Хяналтын зөвлөлийн 2026 оны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэх, хэрэгжилтийг ханган ажиллах талаар танилцуулах;
