Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

                   

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2017 оны 12 дугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 12 дугаар сарын 13-ны хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжив.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томиллоо.



Бусад мэдээллүүд
2017 оны 11 сарын 24
1. Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхний хуулбар 2. Нас барсны гэрчилгээг канондаж нотариатаар батлуулна. 3. Тэтгэврийн дэвтрийн хуулбар /тэтгэвэр, групп авагч бол/ 4. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ажил эрхэлдэг болон ажил эрхэлдэ...
2017 оны 10 сарын 31
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд спортын таван төрөлт наадмыг улсын хэмжээнд зохион байгуулж бүсээсээ шалгарсан шилдэг баг тамирчид Улаанбаатар хотноо ирж өрсөлдөн шилдгийн шилдгээ тодруулсан юм. ...
2018 оны 02 сарын 28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018.02.28/ арилжааны 7 банкны төлөөлөлтэй уулзаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар санал солилцлоо. Өмнө нь Төрийн болон ХААН банктай харилцан тохиролцож тэтгэврийн зээлийн хүүг буу...
2018 оны 02 сарын 01
Засгийн газрын ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр 02 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэв. Мөн Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доо...
2018 оны 01 сарын 29
Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Танилцуулгад дурдагдсан Х...
2017 оны 11 сарын 01
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд урлагийн наадмыг улсын хэмжээнд зохион байгуулж бүсээсээ шалгарсан шилдэг авъяастнууд Улаанбаатар хотноо хүндэтгэлийн тоглолтод оролцон, шилдгийн шилдгээ тодрууллаа. “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ...
2017 оны 11 сарын 03
-Тэтгэврийн зөрүү их байна. Энэ зөрүүг арилгаж болох уу? -Тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний авч байсан цалин хөлс, ажилласан хугацаанаас хамааралтай тогтоогддог учраас харилцан адилгүй тогтоогддог. Жишээ нь, нэг ижил хугацаанд тэтгэврээ тогтоолгосон адилхан ...
Сэтгэгдэл