Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

Химийн бодис алдагдаж, осол гарах эрсдэл ихэсчээ

Манай улсын уул уурхай, тэр тусмаа алт олборлох үйл ажиллагаанд натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисууд хамгийн өргөн хэрэглэгддэг. Монгол Улсад химийн бодисын хэрэглээ, нэр төрөл нэмэгдсэнээр химийн бодис алдагдаж, осол гарах эрсдэл улам бүр өсөж байна. 

“Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх ” сургалт, семинарыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, SAICM өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ үеэр манай улсын химийн аюулгүй байдлын өнөөгийн байдлыг танилцуулж, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй химийн ослын үед яаралтай хариу арга хэмжээ авах, химийн осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, химийн аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох зорилготой бөгөөд , нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах мэргэжлийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх юм.

Энэхүү арга хэмжээнд аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн онцгой байдлын газрын уул уурхайн аврах анги, Уул уурхайн холбоо, уул уурхайн компаниуд, хор судлаачид болон ЭМЯ, БОАЖЯ, ХНХЯ, УУХҮЯ, МХЕГ, ОБЕГ-ын холбогдох 50 гаруй мэргэжилтэн оролцож байна. 

2010 онд “Химийн хорт болон аюултай бодисын импорт, экспорт, хил дамжуулан тээвэрлэлт, худалдаа, ашиглалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалын байдал”-д хийсэн тооллогын дүнгээр улсын хэмжээнд 572 аж ахуй нэгж байгууллагад 2300 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 8367 тонн үлдэгдэл нөөцтэй байснаас 1500 нэрийн 4300 гаруй тонн химийн бодис чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ.

Түүнчлэн 2010-2016 онд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээгээр нүүрс хүчлийн хийгээр 1014 хүн, цууны хүчил 366, органик уусгагчаар 164, бензин нүүрсний нэгдэл 24, этилен гликоль 15, бусад төрлийн химийн бодисоор 70 хүн тус тус хордож, нийт 2322 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнээс 41 хүн нас барсан байна. 

Иймээс химийн хордлогын үед яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны механизм, гинжин хэлхээг загварчлах, ослын үед ажиллах нийгмийн эрүүл мэндийн менежментийг боловсронгуй болгож, мэргэжилтнүүдийг сургах зайлшгүй шаардлага байгаа гэж холбогдох мэргэжлийнхэн үзсэний улмаас энэхүү сургалтыг зохион байгуулах болжээ. 

Сургалтыг Олон улсын химийн бодисын менежментийг стратеги хэрэгжүүлэгч /SAICM/ төслийн зөвлөх, Австрали улсын химийн шинжээч, ДЭМБ-ын ОУ-ын зөвлөх Крайг Жон Ламбертон удирдах бөгөөд Маунт Полли (BC) –Хаягдлын далангийн эвдрэл, Химийн бодисын өртөлт ба хүний эрүүл мэнд, Хүн ам шигүү суурьшсан газар хаягдсан аюултай хог, хаягдал (Абиджан, Африк), “Минамата”-д болсон мөнгөн усны хордлого, Нишапурын галт тэрэгний дэлбэрэлт, Химийн үйлдвэрийн ослоос ундны усанд үүссэн бохирдолт (Сонхуа гол, Хятад улс), Галт тэрэгний ослоос үүдсэн хлорын алдагдал (Грэнитвилл) зэрэг Дэлхий дахинд гарсан химийн осол, хордлогын нөхцөл байдлын сургамж дүгнэлт, ийм төрлийн осол Монгол Улсад гарсан тохиолдолд хэрхэн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах талаар зөвлөмж өгч, сургалт явуулах юм.



Бусад мэдээллүүд
2017 оны 11 сарын 24
1. Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхний хуулбар 2. Нас барсны гэрчилгээг канондаж нотариатаар батлуулна. 3. Тэтгэврийн дэвтрийн хуулбар /тэтгэвэр, групп авагч бол/ 4. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ажил эрхэлдэг болон ажил эрхэлдэ...
2018 оны 02 сарын 28
Шинэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу Засгийн газраас жирэмсэн эх сард 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа ...
2017 оны 11 сарын 03
-Тэтгэврийн зөрүү их байна. Энэ зөрүүг арилгаж болох уу? -Тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний авч байсан цалин хөлс, ажилласан хугацаанаас хамааралтай тогтоогддог учраас харилцан адилгүй тогтоогддог. Жишээ нь, нэг ижил хугацаанд тэтгэврээ тогтоолгосон адилхан ...
2017 оны 11 сарын 22
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ т...
2018 оны 03 сарын 14
Монгол Улсын даатгалын зах зээлийн, тэр дундаа хүртээмжтэй даатгалын зах зээлийн зохицуулалт, түүний нөлөөллийн үнэлгээг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) өнгөрөгч наймдугаар сард явуулсан судалгаанд тулгуурлан хийснээ энэ сарын 13-ны...
2017 оны 11 сарын 24
1. Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТ Тооцох нотлох баримт/ 2. Хөдөлмөрийн дэвтэр 3. Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах 4. Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, сургуульд суралцдаг бол сургуулийн ...
2017 оны 11 сарын 24
1. Иргэний үнэмлэхний хуулбар 2. 1995 оны 01-р сарын 01-нээс хойш Нийгмийн дааьгалын дэвтэр /Канондсан хуулбар, Эх хувь/ 3. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал эх хувь 4. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж мэдэгдэл авах 5. Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/ 6. А...
Сэтгэгдэл