НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 02 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
1 дүгээр зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 51, 61, 62 дугаар зүйл тус тус нэмсүгэй:
1/51 дүгээр зүйл:
“51 дүгээр зүйл.Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална.”
2/61 дүгээр зүйл:
“61 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.”
3/62 дугаар зүйл:
“62 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацаа 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.”
2 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно:
1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он |
Өндөр насны тэтгэвэр тогтоох нас |
1957 ба түүнээс өмнө |
60 нас |
1958 |
60 нас 3 сар |
1959 |
60 нас 6 сар |
1960 |
60 нас 9 сар |
1961 |
61 нас |
1962 |
61 нас 3 сар |
1963 |
61 нас 6 сар |
1964 |
61 нас 9 сар |
1965 |
62 нас |
1966 |
62 нас 3 сар |
1967 |
62 нас 6 сар |
1968 |
62 нас 9 сар |
1969 |
63 нас |
1970 |
63 нас 3 сар |
1971 |
63 нас 6 сар |
1972 |
63 нас 9 сар |
1973 |
64 нас |
1974 |
64 нас 3 сар |
1975 |
64 нас 6 сар |
1976 |
64 нас 9 сар |
1977 ба түүнээс хойш |
65 нас |
2/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он |
Өндөр насны тэтгэвэр тогтоох нас |
1962 ба түүнээс өмнө |
55 нас |
1963 |
55 нас 3 сар |
1964 |
55 нас 6 сар |
1965 |
55 нас 9 сар |
1966 |
56 нас |
1967 |
56 нас 3 сар |
1968 |
56 нас 6 сар |
1969 |
56 нас 9 сар |
1970 |
57 нас |
1971 |
57 нас 3 сар |
1972 |
57 нас 6 сар |
1973 |
57 нас 9 сар |
1974 |
58 нас |
1975 |
58 нас 3 сар |
1976 |
58 нас 6 сар |
1977 |
58 нас 9 сар |
1978 |
59 нас |
1979 |
59 нас 3 сар |
1980 |
59 нас 6 сар |
1981 |
59 нас 9 сар |
1982 |
60 нас |
1983 |
60 нас 3 сар |
1984 |
60 нас 6 сар |
1985 |
60 нас 9 сар |
1986 |
61 нас |
1987 |
61 нас 3 сар |
1988 |
61 нас 6 сар |
1989 |
61 нас 9 сар |
1990 |
62 нас |
1991 |
62 нас 3 сар |
1992 |
62 нас 6 сар |
1993 |
62 нас 9 сар |
1994 |
63 нас |
1995 |
63 нас 3 сар |
1996 |
63 нас 6 сар |
1997 |
63 нас 9 сар |
1998 |
64 нас |
1999 |
64 нас 3 сар |
2000 |
64 нас 6 сар |
2001 |
64 нас 9 сар |
2002 ба түүнээс хойш |
65 нас |
3 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД