Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

ДНЭМБН-ийн удирдах зөвлөлд монгол хүн сонгогдлоо

Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар анх удаа монгол хүн сонгогдлоо.

Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн чуулга уулзалт 10 сарын 23-27-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болж өнгөрлөө.

Тус уулзалтад Монгол улсаа төлөөлөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээний дэд ерөнхийлөгч Б.Цогтбаатар оролцов.

Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн чиглэл, хэтийн төлөв, байгууллагын хөгжлийн талаар ярилцсаны дотор агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд, нас баралтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлийг түлхүү хэлэлцсэн байна.

Энэ үеэр ДНЭМБН-ийн Удирдах зөвлөлд гурван гишүүн нөхөн сонгосон бөгөөд хоёр үе шаттай явагдсан сонгуулиар Ази тивийг төлөөлөн НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо.

Мөн Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нар сонгогдов.

Тус нийгэмлэгт 90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд гишүүнчлэлтэй юм.

                   

Бусад мэдээллүүд
2017 оны 11 сарын 01
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд урлагийн наадмыг улсын хэмжээнд зохион байгуулж бүсээсээ шалгарсан шилдэг авъяастнууд Улаанбаатар хотноо хүндэтгэлийн тоглолтод оролцон, шилдгийн шилдгээ тодрууллаа. “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ...
2017 оны 11 сарын 02
-Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болох уу? -Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу...
2018 оны 01 сарын 29
Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган тө...
2017 оны 11 сарын 03
-Тэтгэврийн зөрүү их байна. Энэ зөрүүг арилгаж болох уу? -Тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний авч байсан цалин хөлс, ажилласан хугацаанаас хамааралтай тогтоогддог учраас харилцан адилгүй тогтоогддог. Жишээ нь, нэг ижил хугацаанд тэтгэврээ тогтоолгосон адилхан ...
2017 оны 12 сарын 07
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийг 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцан оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар “ Даатгуулагчдийг эрт илрүүлэх, урьдчилан с...
2017 оны 11 сарын 22
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ т...
2017 оны 11 сарын 24
1. Иргэний үнэмлэхний хуулбар 2. 1995 оны 01-р сарын 01-нээс хойш Нийгмийн дааьгалын дэвтэр /Канондсан хуулбар, Эх хувь/ 3. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал эх хувь 4. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж мэдэгдэл авах 5. Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/ 6. А...
Сэтгэгдэл