МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
Мэндчилгээ
Улс эх орны хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн даатгалын салбарт өөрийн хувь нэмрийг оруулж, өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн ахмадууд болон өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид, улсын байцаагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Нийгэмд хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж өөрчлөгдөж байгаа өнөө үед нийгмийн даатгалын бодлогын олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтэрч, төлсөн шимтгэлтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох зэрэг нийгмийн даатгалын шинэчлэх ажлыг хийх зайлшгүй шаардлага зүй тулгарч байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч 3 талын төлөөллөөс бүрдсэн хамтын удирдлага бүхий байгууллага бөгөөд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн удирдлага зохион байгуулалтыг хянаж, нэгдсэн удирдлагаар хангах зорилготой.
Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжих, нийгмийн даатгалын засаглал оновчтой болох, суурь тэтгэвэр болон хувийн нэмэлт тэтгэврийг эрх зүйн орчинг бүрдүүлснээр ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэх, төлсөн шимтгэл уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох шударга аргачлалыг нэвтрүүлэх, зэрэг ажил олгогч, даатгуулагчийн чиг үүрэг тодорхой болж, нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж түргэн шуурхай, ил тод, нээлттэй орчинг бий болгоно.
Нийгмийн даатгалын сангуудын бие даасан
байдал, удирдлага, засаглалыг сайжруулж, бүх нийтийн насан туршийн нийгмийн
баталгааг хангахуйц нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бэхжүүлэн
хөгжүүлж, эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа урагшилцгаая.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн
даатгалын
үндэсний зөвлөлийн дарга Х.
Булгантуяа
Ажил олгогчдын тоо
Албан журмын даатгуулагчийн тоо
Сайн дурын даатгуулагчийн тоо
Өндөр насны тэтгэвэр авагч
Тахир дутуугийн тэтгэвэр авагч
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч
Цэргийн алба хаасны, ТД, ТА-ны тэтгэвэр авагч
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч
Оршуулгын тэтгэмж авагч
Ажилгүйдлийн тэтгэмж авагч
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан, сувиллын зардал авагч
Цахим өргөдөл, гомдлын програм /www.erp.ulaanbaatar.mn/-ыг ашиглан Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв
Санал хүсэлт
Өргөдөл
Гомдол
Талархал