• НББХ: Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Чингис Хаан, Капитал банкуудын авлага барагдуулах ажлын мэдээлэл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    Дэлгэрэнгүй
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа
    Дэлгэрэнгүй
  • Итгэлцүүр гэж юу вэ
    Дэлгэрэнгүй
  • Нигмийн даатгалын сангаас олгох Тэтгэмжийн тухай хууль
    Дэлгэрэнгүй
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
    Дэлгэрэнгүй
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль
    Дэлгэрэнгүй
  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль
    Дэлгэрэнгүй
  • ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ ЗААВАР
    Дэлгэрэнгүй
  • www.portal.ndaatgal.mn ХОЛБООСООР САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
    Дэлгэрэнгүй

Эрхэм зорилго

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын тэгш оролцоотойгоор нийгмийн даатгалын эрх зүйн орчин, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгож, төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хүн амын насжилт, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, тэтгэвэр, тэтгэмж авагчдын тооны байдал зэрэг нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлтэй уялдуулан тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчилж, олон давхаргат тогтолцоог бий болгох, хүн амыг нийгмийн даатгалд бүрэн хамруулах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, иргэдийнхээ нийгмийн баталгааг хангана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД,
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Мэндчилгээ

Мэндчилгээ

Улс эх орны хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө  нийгмийн даатгалын салбарт өөрийн хувь нэмрийг оруулж, өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн ахмадууд болон өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид, улсын байцаагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 


Нийгэмд хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж өөрчлөгдөж байгаа өнөө үед  нийгмийн даатгалын бодлогын олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтэрч, төлсөн шимтгэлтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох зэрэг нийгмийн даатгалын шинэчлэх ажлыг  хийх зайлшгүй шаардлага зүй тулгарч байна. 


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч 3 талын төлөөллөөс бүрдсэн хамтын удирдлага бүхий байгууллага бөгөөд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн удирдлага зохион байгуулалтыг хянаж, нэгдсэн удирдлагаар хангах зорилготой.

Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжих, нийгмийн даатгалын засаглал оновчтой болох, суурь тэтгэвэр болон хувийн нэмэлт тэтгэврийг эрх зүйн орчинг бүрдүүлснээр ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэх, төлсөн шимтгэл уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох шударга аргачлалыг нэвтрүүлэх, зэрэг ажил олгогч, даатгуулагчийн чиг үүрэг тодорхой болж, нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж түргэн шуурхай, ил тод, нээлттэй орчинг бий болгоно. 

Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал, удирдлага, засаглалыг сайжруулж, бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлж, эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа урагшилцгаая.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын

үндэсний зөвлөлийн дарга                                     Х. Булгантуяа

 

Зөвлөлийн гишүүд

WWW.NDUZ.GOV.MN

Нийгмийн даатгал төлөх ямар үр ашигтай вэ?

  • НИЙГМИЙН ДААТГАЛ МОБАЙЛ АПП ТАТАХ
    Иргэн даатгуулагч та өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ын хэвлэж авах зэрэг олон боломжтой...
    App Store Google Play

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН СТАТИСТИК
2023 ОНЫ XII САР

58209

Ажил олгогчдын тоо

1157401

Албан журмын даатгуулагчийн тоо

158588

Сайн дурын даатгуулагчийн тоо

388345

Өндөр насны тэтгэвэр авагч

66803

Тахир дутуугийн тэтгэвэр авагч

20463

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч

21380

Цэргийн алба хаасны, ТД, ТА-ны тэтгэвэр авагч

143319

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч

60785

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч

14144

Оршуулгын тэтгэмж авагч

29908

Ажилгүйдлийн тэтгэмж авагч

3207

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан, сувиллын зардал авагч

Санал хүсэлт, Өргөдөл, Гомдол

Цахим өргөдөл, гомдлын програм /www.erp.ulaanbaatar.mn/-ыг ашиглан Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв

7518

Санал хүсэлт

3472

Өргөдөл

2184

Гомдол

4523

Талархал