НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2026 оны ЭХНИЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Нийгмийн даатгалын
ерөнхий хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд 6 удаа хуралдаж,
нийгмийн даатгалын салбарын өмнө тулгамдсан 34 асуудлыг хэлэлцэж, 23 шийдвэрийг
батлан гаргасан.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх
мэргэжлийн хороо 10 удаа хуралдаж, нийгмийн даатгалын үйл ажиллагаатай
холбоотой 9 дүгнэлт, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бол
Орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөл нь Нийгмийн даатгалын сангийн
хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, өсгөн арвижуулах үйл
ажиллагаанд хараат бус, хөндлөнгийн хяналтыг тавьж ажиллахад Нийгмийн даатгалын
байгууллагын зүгээс судалгаа, мэдээ, мэдээллээр хангаж хамтран ажиллалаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 01дүгээр
сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13
дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн
тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт
үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан
авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 2026 онд 300.0 тэрбум төгрөгөөр батлах
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд Нийгмийн
даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн
хяналтын зөвлөлийн 2025 оны тайланг сонсож, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.
