Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа
Нийгмийн даатгалын
үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2025
оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хурлын танхимд
зохион байгуулагдлаа.
Хурлаар:
-
Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны 4 дүгээр улиралд
хийсэн ажлын тухай товч танилцуулга
-
Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын
төлөвлөгөөний биелэлтийн тухай мэдээлэл
-
Тэтгэврийн сангийн нөөц хөрөнгийг арилжааны банканд
хадгаламж хэлбэрээр байршуулах талаар Мэргэжлийн хороонд ирүүлсэн Нийгмийн
даатгалын ерөнхий газрын саналын талаарх
мэдээлэл
-
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар
тогтоолоор баталсан “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт
оруулах санал боловсруулж, зөвлөлийн хуралдаанд танилцуулах
-
Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2026 оны ажлын
төлөвлөгөөний төслийг гишүүдийн саналыг тусган боловсруулж, тус зөвлөлийн
хуралдаанд танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
