Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан хаагчдад мэдээлэл өглөө.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн 2025 оны эхний хагас жилийн тайлан, нээлттэй мэдээлэлд мониторинг, дүн шинжилгээ хийсэн тухай танилцуулга, мөн нийгмийн даатгалын байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайланд мониторинг, дүн шинжилгээ” хийсэн талаарх 2 багийн тайлан танилцуулгыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар нийт албан хаагчдад танилцуулав.
