МЭРГЭЖЛИЙН ХОРОО, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД АВЛАГА БУУРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

2025-05-16

Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйн улмаас даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй, хохирч үлддэг. Тиймээс нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд анхаарч 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан.

Зорилтот жилийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны гишүүн З.Ядмаа, Ч.Өнөржаргал, Олон нийтийн зөвлөлийн гишүүн П.Баянсан, Б.Мөнхханд, С.Ариунаа нар “НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АВЛАГЫН МЕНЕЖМЕНТ, АВЛАГЫГ БАРАГДУУЛАХ АРГА ЗАМ” сэдэвт сургалтыг 2025 оны 05 сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газар болон 9 дүүргийн 79 албан хаагчид танхимаар, 21 аймгийн 423 албан хаагчид цахимаар, нийт 502 албан хаагчид хамрагдлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, авлагаа бууруулснаар даатгуулагчдын тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, нийгмийн баталгааг хангах нөхцөл бүрдэх юм.