НДҮЗ-ИЙН ДЭРГЭДЭХ МЭРГЭЖЛИЙН ХОРОО, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ НЬ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ, МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийгмийн
даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хороо, нийгмийн даатгалын сангийн
хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих олон
нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд 2025 оны 03 сарын 17-ны өдөр “Монголын
хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны
төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн
холбооны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, Удирдах зөвлөлийн нарийн бичиг
Э.Сувд, Монголын хөрөнгийн бирж ХК-ны хяналт, зохицуулалтын газрын хяналт
шинжилгээний албаны ахлах мэргэжилтэн Н.Нямдорж, Нийгмийн даатгалын ерөнхий
газрын төлөөллүүд оролцов.
Уулзалтаар
нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд үзүүлж болох эерэг, сөрөг
нөлөөллийг тооцоолж санал, зөвлөмж гаргах талаар ярилцаж, харилцан мэдээлэл
солилцлоо.
Нийгмийн
даатгалын сангийн хөрөнгө нь даатгуулагчдын ирээдүйн амьдралын баталгаа тул
хамгийн өндөр өгөөжийг бус эрсдэл багатайг сонгон эргэлтэд оруулах нь чухал юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл https://nduz.gov.mn/new/index.php
Монголын хөрөнгийн бирж: https://mse.mn/mn
Монголын
үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо: http://www.masd.mn/