НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-01-27
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Хуралдаанаар:
- Капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн талаарх танилцуулга, "Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах журмын танилцуулга, "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээ болон Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.