Мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар уулзалт, зөвөлгөөн хийлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн
дэргэдэх мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд 2024 оны 12
дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газартай уулзалт хийлээ.
Мэргэжлийн хороо, олон нийтийн
хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулахад Нийгмийн даатгалын ерөнхий
газартай нягт уялдаа холбоотой ажиллах учир өнөөдрийн энэхүү уулзалт чухал ач
холбогдолтой юм.
Тус уулзалтаар Нийгмийн даатгалын
ерөнхий газраас мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдэд тус
байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагаа, чиг
үүрэг, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудын
талаар тодорхой мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
2025 онд мэргэжлийн хороо, олон
нийтийн хяналтын зөвлөлөөс нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг
санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа,
эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиглэлээр санхүү, эдийн засгийн бусад
байгууллагуудтай ажлын уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.