НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-09-09
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болж 4 асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар Ажил олгогчийг дэмжсэн дараах журмын төслийг хэлэлцэн баталлаа.
- Ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”;
- “Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журам”;
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих журам”.