Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталсан.
Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Улсын их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тамга тэмдгийг гардуулсан. Ажил хүлээлцэх энэхүү ёслолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал оролцож, “Туршлагатай хүн тус салбарт сайдаар томилогдсон тул Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.