Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2024-03-14
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, НДҮЗ-ийн дэд дарга Ц.Сүхбаатар, НДҮЗ-ийн гишүүн Р.Сансармаа, Л.Төр-Од, Б.Баяраа, Э.Энхжаргал, Х.Буянжаргал, НДҮЗ-ийн ажлын албаны дарга Г.Банзрагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул, ХНХЯ-ны сайдын зөвлөх П.Цолмон, НДҮЗ-ийн даргын зөвлөх Ж.Батбаатар, НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, НДҮЗ-ийн ажлын албаны ахлах аудитор, шинжээч Э.Одонтуяа, НДҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн О.Батцэцэг, Ч.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр дараах 5 асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
• Өр, авлагын талаарх танилцуулга
• “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийн танилцуулга
• “Журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга /Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан журам/ “Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга
• Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөө
• “Журам батлах тухай” НДҮЗ-ийн тогтоолын төслийн танилцуулга /Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах журам/