Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2023-12-08
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанд ХНХ-ын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Х.Булгантуяа, НДҮЗ-ийн дэд дарга Ц.Сүхбаатар, НДҮЗ-ийн гишүүн Х.Буянжаргал, Б.Баяраа, Л.Төр-Од, Э.Энхжаргал, Р.Сансармаа, ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, НДҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Банзрагч, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул болон холбогдох албан тушаалнууд оролцов. Хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Тэтгэмжийн даатгалын сангаас нас барсан иргэдийн ар гэрт олгох Оршуулгын тэтгэмжийг 2024 онд 2.0 сая төгрөг, даатгуулагч амьгүй донор болж эд эс эрхтэнээ шилжүүлсэн тохиолд даатгуулагчийн ар гэрт 3.5 сая төгрөгийн тэтгэмж олгохоор боллоо.
- БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийн албан журмын НДШ-ийг сарын 50 000 воноор тогтов.
- Сэргээн засах төв, сувиллын үйлчилгээний төлбөрийн Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээг ор хоногт 70 000 төгрөг байхаар тогтов.
- Сэргээн засах төв, сувиллыг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн батлав. 
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, гишүүдийг сонгон шалгаруулах журмын төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжин УИХ-ын НББХ-д хүрүүлэхээр тогтов.