Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд холбогдон гарах дүрэм, журмын төслийг танилцууллаа

2023-10-27

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд холбогдон гарах дүрэм, журмын төслийн танилцуулгыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Танилцуулгаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Нийгмийн даатгалын багц хуульд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн талаар тусгагдсан зохицуулалтууд болон холбогдох дүрэм, журмын төслийг танилцууллаа.



Тус танилцуулгад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Сүхбаатар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Х.Буянжаргал, Б.Баяраа, Р.Сансармаа, Э.Энхжаргал нар оролцлоо.