Нийгмийн даатгалын багц хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 20 сургагч багш бэлтгэлээ

2023-10-25
"Нийгмийн даатгалын багц хууль"-ийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах" зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга”, НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн танилцуулга”-ын талаар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “НДБХ-ийн шинэчлэл-ҮЭ-ийн санал, оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн танилцуулга”, “Нийгмийн даатгалын тайлан, шимтгэл төлөлттэй холбоотой асуудал”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн танилцуулга”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн танилцуулга”-ыг тус тус хийсэн.
Сургалтад МҮЭ-ийн холбооны аймаг, салбарын 20 гишүүн хамрагдаж, сургагч багшийн Сертификат гардаж байна. Тэд салбар бүрийнхээ ажилтан албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл түгээх юм.