НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 11
дүгээр сарын 04-ний өдөр болж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт,
даатгуулагчийн нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн
удирдлага болон тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой дараах асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэлээ.
ü
Үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг
буурууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн
хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэврийн тухай, тэтгэмжийн тухай болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулиудыг хэлэлцэн баталсан. Эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
хүрээнд ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний
даатгалын шимтгэлийн хувь хэмжээг одоо мөрдөж буй 0.5, 1.5, 2.5 хувиас 0.3,
1.2, 2.2 хувь болгон тус тус 0.2–0.3 нэгж хувиар бууруулах Засгийн газрын
тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
ü
Нийгмийн
даатгалын шимтгэл төлснөөр тооцох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, даатгуулагчийн нийгмийн
хамгааллын баталгааг хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл
ажиллагааны тогтвортой байдлыг нь хангах зорилгоор даатгуулагч болон ажил
олгогчид нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн
орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох
журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг
хэлэлцэн дэмжлээ.
ü
Нийгмийн
даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс үнэт цаас худалдан авах хөрөнгийн дээд
хэмжээг нэмэгдүүллээ.
Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн
газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тус сангийн
чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах
хөрөнгийн дээд хэмжээг 300.0 тэрбум төгрөгөөр тогтоосон.
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангийн
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталж, дээрх
хөрөнгийн дээд хэмжээг 600.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Үүнтэй
холбогдуулан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг
хэлэлцэн дэмжлээ.
ü
“Даатгуулагчид
тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ
байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журам”-д
нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Нийгмийн даатгалын байгууллага үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд сувиллын болон
сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2024 онд 3 сувилалтай гэрээ
байгуулан ажиллаж байсан бол 2026 онд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийт 14
байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.
ü
Улсын Их
Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын нэрийн
дансны бүртгэлтэй холбоотой холбогдох зохицуулалтыг 2027 оны 01 дүгээр сарын
01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор заасан. Иймд хуулийн хэрэгжилтийг
хангах, холбогдох эрх зүйн зохицуулалтыг нийцүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын
үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
ü
Суурь
тэтгэврийн тогтоолтын хуудасны маягтын загварын тухай
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улс олон давхаргат тэтгэврийн
тогтолцоотой байхаар хуульчилсан. Энэхүү тогтолцоо нь:
- Суурь тэтгэвэр;
- Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр;
- Хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргаас
бүрдэнэ.
Суурь тэтгэврийг 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй
нийгмийн даатгалын сангаас өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ
алдсаны тэтгэвэр авагч болон дээрх насанд хүрсэн цэргийн тэтгэвэр авагчид
олгохоор зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд суурь тэтгэвэрт улсын
төсвөөс 196.2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Суурь тэтгэвэр тогтоох,
олгох үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд “Суурь тэтгэврийн тогтоолтын
хуудас”-ны маягтын загварыг хэлэлцлээ.
Суурь
тэтгэврийн олголтын тухайд:
2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 412,134 тэтгэвэр
авагчид 92,549.5 сая төгрөгийн суурь тэтгэврийг улсын төсвөөс бүрэн олгоод
байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг үр дүнтэй
хэрэгжүүлэх, даатгуулагч болон тэтгэвэр авагчдын нийгмийн хамгааллын баталгааг
сайжруулах чиглэлээр бодлогын шийдвэр гарган ажиллаж байна.
