Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны ээлжит хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

2026-10-22

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хорооны  ээлжит хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн саналыг хэлэлцээд, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг жилийн 13.94 хувиар хэвээр мөрдөхийг дэмжин шийдвэрлэлээ.