НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-05-29

​            Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийг төлөөлсөн гишүүдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал дараах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө:

 • Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт;

• Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, төсвийн гүйцэтгэл;

• Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлагын үйл ажиллагаа;

• Нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн;

• Нийгмийн даатггалын үйлчилгээний цахимжуулалт;

• Нийгмийн даатгалын байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагаа;

• Зорилтот жилийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа;

• Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлууд.

​Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллүүдэд танилцуулах талаар чиглэл зөвлөмж өглөө. 

Энэхүү уулзалт нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчид, ажил олгогчдод чанартай, хүртээмжтэй хүргэх, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хэрхэн хамтран ажиллах талаар шийдэлд хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.