ТАЛАРХАЛ
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүн Шагайхүүгийн Хонгорзулд “Алтан гадас” одонгоор шагнагдсанд чин сэтгэлийн баяр хүргэе.
Түүний олон жилийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засгийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, төр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай үйлсийг өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндтэй шагналаар шагнагдсанд баяртай байна.
Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
