ТАЛАРХАЛ
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Цогоогийн Дашдондогт Монгол Улсын “Гавьяат эдийн засагч” цол хүртсэнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Түүний олон жилийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засгийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, төр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай үйлсийг өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндтэй шагналаар шагнагдсанд баяртай байна.
Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
