МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай Төрийн ордны Их танхимд уулзалт хийлээ. Тус арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 850 гаруй албан хаагч оролцож, салбарын бодлого, шинэчлэлийн асуудлаар мэдээлэл солилцсон юм.
Уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үг хэлэв. Тэрбээр “Манай салбарын шинэчлэл нь зөвхөн бодлогын өөрчлөлт бус, иргэн бүрийн амьдралд мэдэгдэхүйц ахиц авчрах зорилготой. Иймд бид бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, иргэн бүрийн амьдралын чанарт бодит ахиц гаргахын төлөө бүх шатанд хариуцлагатай ажиллах болно” гэдгийг онцолж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон хуулийн төслүүдийг танилцуулсан юм.
