“Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төсөл шинэчлэгдэн батлагдлаа.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч төрөлжсөн сувилалд сувилуулахад хувьсах зардлыг уг сангаас хариуцан төлдөг.
Энэхүү хувьсан зардлын хэмжээг нэг дахин нэмэгдүүлэн нэг ор хоногийн 60 000 төгрөгөөр тогтоож, НДҮЗ-ийн 2021 оны 16 тогтоолоор баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5448 дугаарт бүртгэсэн.
Шийдвэр 2022 оноос эхлэн хэрэгжсэнээр Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч сувиллын чанартай үйлчилгээ авах боломж бүрдсэн.