Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн чиг үүрэг


НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ /ОРОН ТООНЫ БУС/-ИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Нийгмийн даатгалын Үндэсний /орон тооны бус/ зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/-ийн зорилго нь нийгмийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогчийн тэгш оролцоог хангах, нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлт болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхэд оршино.

 2. Зөвлөл нь нийгмийн даатгалын хуулийг болон энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулах бөгөөд түүнийг Засгийн газраас томилсон дарга толгойлно.

     Зөвлөл нь орлогч даргатай байх бөгөөд оролцогч талууд зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс зөвлөлийн орлогч даргыг 2 жилийн хугацаагаар томилно.

 (1996 оны 283 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав)                      

 3. Зөвлөл нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд түүнийг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд зөвлөлийн даргын даалгаснаар орлогч дарга даргална. Ажлын шаардлагыг харгалзан Зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

     Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс дээшхийн бичгээр гаргасан шаардлагын дагуу ээлжит бус хурлыг 10 хоногийн дотор зарлан хуралдуулж болно.

 (1996 оны 283 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав))                     

 4. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга /орон тооны бус/ хөтлөх ба уг тэмдэглэлийг хурлын дарга зөвшөөрч гарын үсэг зурна.

 5. Зөвлөл нь эрхэлж буй аливаа асуудлаар туслалцаа, зөвлөлгөө авах зорилгоор хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг зохих журмын дагуу оролцуулж болно.

 6. Зөвлөл нь нийгмийн даатгалын асуудлаар зөвлөмж гаргах бөгөөд түүнийг даатгалд оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй.

 7. Зөвлөл нь тогтоосон журмаар хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 8. Зөвлөл  биеэ даасан төсөвтэй байна. Төсвийг Зөвлөлийн саналыг үндэслэн Сангийн яам хянан баталж, нийгмийн даатгалын албаны төсөвт зардлаас гаргаж санхүүжүүлнэ.

Хоёр. Зөвлөлийн удирдлага, бүрэлдэхүүн 

   9. Зөвлөлийн дарга нь нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

 Зөвлөлийн дарга нь нийгмийн даатгалын асуудлаар Засгийн газрын өмнө, гишүүд нь Зөвлөлийн даргын өмнө тус тус хариуцлага хүлээнэ.

    10. Зөвлөл нь дор дурдсан бүрэлдэхүүнтэй байна:

     а/даатгагчийг төлөөлсөн 5 гишүүн [Хүн амын бодлого, хөдөлмөрийн, Сангийн, Эрүүл мэндийн, Хууль зүйн яам, даатгагч, түүний эрх ашгийг төлөөлсөн байгууллагаас тус бүр 1 гишүүн - гэсэн хэсгийг ЗГ-ын 1996 оны 283 дугаар тогтоолоор хасав];

     б/ажил олгогчийг төлөөлсөн 5 гишүүн;

     в/даатгуулагчийг төлөөлсөн 5 гишүүн.

11. Эрүүл мэндийн даатгалын асуудлаар салбар зөвлөлтэй байж болно.

 Салбар зөвлөлийн дарга нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн байна. Зөвлөлийн үйл ажиллагааг Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.

 (1996 оны 283 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав))                     

Гурав. Зөвлөлийн үүрэг, эрх

12. Зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

     а/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих;

     б/нийгмийн даатгалын үйл ажиллагааны талаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

     в/эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хийгээд ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж иргэдээс гаргасан гомдлыг барагдуулах арга хэмжээ;

     г/нийгмийн даатгалыг хэрэгжүүлэх ажилд ажил олгогч, даатгуулагч, иргэд, олон нийтийн болон Засгийн газрын бус байгууллагын идэвхтэй оролцоог хангуулах.

     д/ эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай гэж үзвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгөх. (1996 оны 283 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав)                      

13. Зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ:

     а/нийгмийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах;

     б/нийгмийн даатгалын асуудлаар зөвлөмж гаргах;

     в/нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг хянаж санал өгөх;

     г/нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцлийг улирал бүр хэлэлцэж дүгнэлт гаргах;

     д/нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг томилуулах асуудлаар Засгийн газрын холбогдох гишүүнтэй зөвшилцөх;

     е/амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийн талаар санал гаргах;

     ж/ажил олгогч, даатгуулагч, даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын хуулиудыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, илэрсэн дутагдлыг арилгуулах талаар зөвлөмж чиглэл өгөх;

     з/даатгалын гэрээний нөхцөл, журам, загварыг батлан мөрдүүлэхэд санал өгөх;

     и/даатгалтай холбогдсон мэдээ, тайлан, судалгааг ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулан авах.сс

Бусад мэдээллүүд
Холбоотой мэдээлэл алга байна!
Сэтгэгдэл