Санал асуулга
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 06 дугаарын тойм

          

Эмхэтгэлийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны дугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна.

Тус хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгохоор хуульд нэмэлт оруулжээ.

Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч,  хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох юм байна.

Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байх аж.

Мөн дугаарт Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Энэ хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа болон уг үйл ажиллагааны талаархи төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Мөн Донорын тухай хуулийн хамт батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд /Шинэчилсэн найруулга/ нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Бусад мэдээллүүд
2017 оны 11 сарын 24
1.Нийгмийн даатгалын дэвтэр /АЖТДШНТооцох нотлох баримт/ 2.Хөдөлмөрийн дэвтэр 3.Хэрвээ та ажил хийж байгаа бол, Ажлаас гарсан тушаал /эх хувиараа байх ёстой/ 4.Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах /лавлагаа/ 5.Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдө...
2017 оны 11 сарын 24
1. Тэтгэмж авах хүний иргэний үнэмлэхний хуулбар 2. Нас барсны гэрчилгээг канондаж нотариатаар батлуулна. 3. Тэтгэврийн дэвтрийн хуулбар /тэтгэвэр, групп авагч бол/ 4. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ажил эрхэлдэг болон ажил эрхэлдэ...
2018 оны 02 сарын 21
Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны хуралдаанаар ахмад настны тэтгэвэрмйг нэмэгдүүлэх, халамжийн тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ирэх сарын нэгнээс ахмадын тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Харин нийгмийн халам...
2017 оны 12 сарын 25
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2017 оны 12 дугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинж...
2017 оны 12 сарын 07
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийг 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцан оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар “ Даатгуулагчдийг эрт илрүүлэх, урьдчилан с...
2018 оны 01 сарын 29
Олон улсын валютын сангийн ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт ажилласан. Энэ үеэр Засгийн газрын зүгээс зарчмын чанартай 4 асуудлыг тавьж шийдвэрлүүлжээ. Тодруулбал, нэгдүгээрт эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг...
2017 оны 11 сарын 24
1. Иргэний үнэмлэхний хуулбар 2. 1995 оны 01-р сарын 01-нээс хойш Нийгмийн дааьгалын дэвтэр /Канондсан хуулбар, Эх хувь/ 3. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал эх хувь 4. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж мэдэгдэл авах 5. Өргөдлийн маягт бөглөх /Байцаагчаас авах/ 6. А...
Сэтгэгдэл